ДАДЛАГЫН ТАЙЛАН БИЧИХ ЖУРАМ
- Тайланг бичихдээ албан баримт бичигт тавигдах стандарт шаардлагыг хангасан байна.
Баримт бичгийн стандартын эмхтгэл
- Дадлагын тайланд дараахь зүйлүүдийг заавал тусган бичнэ.
- Дадлагыг ямар байгуулагад хэн гэдэг албан тушаалтны удирдлаганд үйл ажиллагааны ямар чиглэлээр хийснийг дурдах
- Удирдамжид заагдсан ажлуудын гүйцэтгэлийг тоон үзүүлэлтээр тооцсон байх
- Сурсан арга чадвар,
дадлагын явц,
үр дүн,
дадлага удирдагчийн зүгээс дадлагын зорилгоо биелүүлэхэд хэрхэн тусалж дэмжсэн болохыг тодорхойлох
- Оюутны сурсан арга чадвар,
дадал дүйг илтгэх дараах бичиг баримтуудыг тайланд хавсаргана.
Үүнд:
- Хийх ажлын чиглэл,
төлөвлөгөө
- Илтгэх хуудас
- Удирдагчаас өгсөн албан ёсны үнэлгээ,
тодорхойлолт
- Тайлан
- Тэмдэглэл
- Судалгаа-тойм
- Боловсруулсан бичиг баримтуудын төсөл,
эх нооргууд
- Дүгнэлт зэрэг болно.
Жич:
Оюутан өөрийн хийсэн дадлагатай холбогдолгүй бичиг баримт,
эрх зүйн акт,
хэвлэмэл маягт зэргийг хавсаргах шаардлагагүй.
No comments:
Post a Comment