- Тайланг бичихдээ албан баримт бичигт тавигдах стандарт шаардлагыг хангасан байна. Баримт бичгийн стандартын эмхтгэл
- Дадлагын тайланд дараахь зүйлүүдийг заавал тусган бичнэ.
- Дадлагыг ямар байгуулагад хэн гэдэг албан тушаалтны удирдлаганд үйл ажиллагааны ямар чиглэлээр хийснийг дурдах
- Удирдамжид заагдсан ажлуудын гүйцэтгэлийг тоон үзүүлэлтээр тооцсон байх
- Сурсан арга чадвар, дадлагын явц, үр дүн, дадлага удирдагчийн зүгээс дадлагын зорилгоо биелүүлэхэд хэрхэн тусалж дэмжсэн болохыг тодорхойлох
- Оюутны сурсан арга чадвар, дадал дүйг илтгэх дараах бичиг баримтуудыг тайланд хавсаргана. Үүнд:
- Хийх ажлын чиглэл, төлөвлөгөө
- Илтгэх хуудас
- Удирдагчаас өгсөн албан ёсны үнэлгээ, тодорхойлолт
- Тайлан
- Тэмдэглэл
- Судалгаа-тойм
- Боловсруулсан бичиг баримтуудын төсөл, эх нооргууд
- Дүгнэлт зэрэг болно.
Жич: Оюутан өөрийн хийсэн дадлагатай холбогдолгүй бичиг баримт, эрх зүйн акт, хэвлэмэл маягт зэргийг хавсаргах шаардлагагүй.