Мэдээллийн системтэй холбоотой нэг үндсэн асуудал бол уг системүүдийг
нэвтрүүлсэнээр байгууллагад бизнесийн ашиг тусыг өгч чадаж байна уу
гэсэн зүйл юм. Зарим мэдээллийн системийн төсөл маш том уналтыг авчирч
болно. Энэ нь байгууллага төслийн бизнесийн үнэ цэнийг буруу үнэлэснээр
эсвэл шинэ технологийн үр дүнд өөрчлөгдсөн бизнесийн процессийг
удирдахад хүндрэл учирсанаас шалгаалдаг.
Wednesday, April 24, 2013
Улаанбаатар эрдэм дээд сургуулийг мэдээлэлжүүлэх асуудлууд
Мэдээлэл,
харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн
чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн
хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах
хэрэгсэл болж байна.
Энэ
салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг талаар дэлхий нийтээр хүлээн
зөвшөөрч,
НҮБ-аас онцгойлон анхаарч “улс орон бүр мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх
талаар төрийн бодлогоо тодорхойлох, тогтолцоог боловсронгуй болгох”-ыг уриалсан, БШУЯ-аас 2013 оныг боловсролын технолийн жил болгосон энэ үед Манай Улаанбаатар эрдэм их сургууль дэлхийн жишигт хөл нийлүүлэн алхахын
тулд удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэн төлөвшүүлэх, хөгжүүлэх зайлшгүй
шаардлагатай юм.
Улаанбаатар эрдэм дээд сургуулийн удирдлагын мэдээллийн системийн асуудлууд
Боловсорч төлөвшсөн Мэдээллийн системийн хөжил нь хэд хэдэн үеүүдийг дамждаг бөгөөд манай сургуулийн хувьд анхны гарааны шатандаа явж байна гэж дүгнэж болно.
Гэхдээ энэ нь зөвхөн манай сургуулийн дутагдал биш монголын боловсролын мэдээллийн систем бүхэлд нь ийм дүгнэлтийг
хийж болохоор байдаг. Мэдээллийн систем
гэдэг ойлголтыг зөвхөн web хуудас ажиллуулах, мэдээлэл цуглуулах, Social media
хэмжээнд ойлгож хэрэгжүүлж байна.
Subscribe to:
Posts (Atom)